эцэг, эх, сурагч
2011-03-30
Хувилбар 20ш 3-р анги /12жил/
Хувилбар 20 Нэг саальчин 12 үнээ саадаг. Нөгөө нь түүнээс 5-аар цөөн үнээ саадаг байв. Хоёр дахь саальчин хэдэн үнээ саадаг вэ? Хоёр саальчин бүгд хэдэн үнээ саадаг вэ? Бодлогын нөхцөлийг, бас бодлого тус бүрийг хэрчмээр дүрслэн бодоорой. 48:6+9*5= 18*7-46+99= 209+a=1260 x+619=2591 x-170=195 Нэг дэлгүүр чихэр боовны үйлдвэрээс 432 кг жинтэй 53 хайрцаг чихэр авлаа. Хоёр дугаар дэлгүүр хайрцаг тус бүр нь мөн тийм жинтэй 848 кг чихэр авчээ. Хоёр дугаар дэлгүүр хэдэн хайрцаг чихэр авсан бэ? Тэгш өнцөгтийн урт нь 8 см өргөн нь 6 см бол хүрээний урт, талбайг ол. (14м45см+18м88см)*5= 8км:100= 1309 ба 5842-ын нийлбэрийг 4 дахин ихэсгэ . 4-ийн цифр агуулсан хамгийн бага 4 оронтой тоог бич. Квадратын нүдэнд байгаа тоог мөр багана, нэг өнцгөөс нөгөө өнцгийн дагуу нэмэхэд нийлбэр нь ижил гарахаар бөглө. Хоёр лаазанд 88л ус байв. Нэгээс нь 20 л ус авахад 2 лаазанд ижил хэмжээний устай болжээ. Анх лааз тус бүрд хэдэн литр ус байсан бэ? 20 Хувилбар 1 Мужааны дугуйлангийнхан туршлагын талбайд хэрэглэдэг 17 багажийг ишлэв. Үүнээс 8 нь хүрз, 6 нь тармуур, үлдсэн нь бусад багаж байв. Бусад багаж хэдийг ишилсэн бэ? 23+186:3*4= 409-13*148-72:6*8 375+X=1000-274 X-(176-75)=200 Загасчны бригад 320 кг цурхай загас, үүнээс 75 кг-аар бага зэвэг загас зэвгээс 5 дахин бага хатир загас барьсан бол загасчны бригад бүгд хэдэн кг загас барьсан бэ? Гурвалжны нэг тал 5см, нөгөө тал нь 1см-ээр урт, гуравдахь тал нь 8см бол хүрээний уртыг олоорой. Метрээр илэрхийл. 500см, 40дм, 1800см, 300дм, 2300см, 407см, Туузыг 5 удаа хайчилхад хэдэн хэсэг болох вэ? Ижил үсэг ижил тоо. Х+Ө=Х+Ө+Ө Я+М = А+А А+Д=У+У=6 2 айл бүгд 100 бод малтай 1 дэх айл нөгөө айлаас 24-өөр илүү бод малтай бол айл тус бүр хэдэн малтай вэ? Дүрсэд хэдэн гурвалжин, хэдэн тэгш өнцөгт байна вэ? 1 Хувилбар 2 Аав, ах, дүү гурав бухал хийв. Дүү маань 5 бухал, би түүнээс 3-аар олон бухал хийв. Харин аав маань 3 дахин их бухал хийв. Бид хэдэн бухал хйисэн бэ? 196:14+13*13= 73+24*6-108:12= (6375-5781)-X=108 X-(378+489)=2471 Оёдлын тасаг нэг ижил хэмжээтэй 7 хэсэг бор даавуу, 12 хэсэг хөх даавуу авч иржээ. Бор даавуу нь хөх даавуунаас 135 м-ээр бага байв. Хэрэв костюм бүрд 4 м даавуу оруулсан бол хөх даавуугаар хичнээн костюм хийх вэ? Тэгш өнцөгтийн хүрээний урт 56см. Өргөн нь 10см бол талбайг нь олоорой. 2цаг 45мин+3цаг 28мин = 1жил5сар+11сар = Бат Болдоос зүүн тийш 10алхамд,Болд Батаас баруун тийш 10 алхамд зогсчээ.Бат,Болд 2 хоорондоо хэдэн алхам зайтай зогссон бэ? Сургуулийн хашаанд 70 мод суулгав. Нарс нь хуснаас 30-аар илүү бол нарс, хус тус бүр хэдийг суулгасан бэ? 1-ээс 20 хүртэл бич. Хэдэн цифр орсон вэ? 1, 3, 5, 7, 9, 11 тоонуудыг талуудын нийлбэр 15 ба 17 гарахаар байрлуулаарай. Хувилбар 19 Бат 176 хуудас.Очир түүнээс 58-аар олон хуудас ном уншив. Харин Отгон нь Очироос 3 дахин цөөн хуудас ном уншив. Гурвуулаа нийлээд хэдэн хуудас ном уншсан бэ? (1*17+23*1-128:4= (48*14-139)+236:4= Компани гурилын тээрэмд 20 машин улаан буудай явуулжээ. 12 машин тус бүрд 28ц, бусад машин тус бүрд 32 ц улаан буудай ачсан байв. Компани бүгд хичнээн центнер улаан буудай явуулсан бэ? A+(176-75)=200 431-C=72*3 Тэгш өнцөгтийн талбай 72дм кв. Урт нь 9дм бол хүрээний уртыг олоорой. 9кг286г+7кг854г = 1ц-28кг = Айл гэрийн зоогийн ширээний ард 2 ээж, 2 охин мөн эмээ ач охины хамт суув. Тэнд 3 сандал байсан боловч нэг ч хүн суудалгүй үлдсэнгүй. Тэнд хэдэн хүн байсан бэ? Номын гурван эгнээ тавиурын эхний тавиурт байгаа ном нь хоёр дахь тавиураас 6-аар бага, гурав дахиас 7-оор бага байв. Харин 3 тавиур дээр бүгд 37 ном байсан бол тавиур тус бүрийн номыг ол. Заяа 1-ээс эхлэн дарааллуулан бичихдээ яг 17 цифр бичив. Заяа хэд хүртэл бичсэн вэ? Морины уяан дээр морь, хүн нийлээд 3, тэдний хөл бүгд 10 бол хэдэн морь, хэдэн хүн байсан бэ? Хувилбар 18 Номын хоёр тавиур дээр 8400 ном байв. Хэрэв нэг тавиурас 1200 ном авбал хоёр тавиур дээрхи номын тоо адилхан болно. Тавиур бүр дээр хэдэн ном байсан бэ? 125+(14*36-128)= 305:5*12-298= 365+X=1075+207 X-375:5=978 Нефтийн үйлдвэрийн агуулахад 2430ц нефть, нефтнээс 3 дахин бага керосин, керосиноос 248ц-ээр бага бензин байжээ. Нефть, керосин, бензин тус бүрийг тээвэрлэхэд 3 тн даацтай хэдэн машин шаардагдах вэ? Квадратын талын урт 13см бол түүний хүрээний урт ба талбайг олоорой. 6км590м-3км682м= 65м*7 = 2 хонь 1 ньхойшоо ,1 нь урагшаа харж зогссон байв. 2 хонь толгойгоо эргүүлэхгүйгээр 1 нэгийгээ харж чадах уу ? Жуулчин гурван өдөрт 36 км явав. Өдөр бүр өмнөх өдрөөсөө 2 км-ээр илүү зам явж туулав. Жуулчин өдөр бүр хэдэн км зам явсан бэ? Ах, эгч, бид гурав бууз чимхэв. Ах 18 бууз, би түүнээс 2 дахин цөөн бууз чимхэв. Харин эгч маань надаас 3 дахин олон бууз чимхэв. Бид гурав хэдэн бууз чимхсэн бэ? Амьтны хүрээлэнд анааш, тоть нийлээд 11. Харин тэдний хөлийн тоо 32 бол анааш ба тоть тус бүр хэд байсан бэ? Хувилбар 3 Нэг сургуульд 800 сурагч, нөгөө сургуульд 1000 сурагч байв. Хоёр сургуулийн сурагчийн тоог тэнцүү болгоё гэвэл хоёр дохь сургуулиас нэг дэх сургуульруу хэдэн сурагч шилжүүлбэл зохих вэ? 8349-(54*15+4709)= 87*11-942:3+2749= Номын сангийн тавиурын дээд талд 760 ном, дунд тавиурт түүнээс 2 дахин олон, доод тавиурт дундахаас 3 дахин олон ном байв. Доод тавиурт хэдэн ном байан бэ? X:8=976+24 (36+178)+X=971 Тэгш өнцөгтийн урт нь 21см, өргөн нь түүнээс 10см богино бол периметр, талбайг олоорой. 1хоног7цаг+8хоног18цаг-3хоног14цаг = Ах нь дүүгээсээ математикийн тэмцээнд хэдэн оноо авсныг асуухад дүү нь 1 оронтой тоог нэмэх буюу үржүүлэхэд ижил гарах оноо авсан гэв.Тэр хэдэн оноо авсан авсан бэ? Дэлгүүрт 3 өдөрт бүгд 75 шуудай төмс худалдав. Дараагийн өдөр бүр өмнөх өдрөөсөө 5 шуудайгаар илүү төмс худалдаж байсанбол гурван өдөр тус бүр хэдэн шуудай төмс худалдсан бэ? Нэг тоо сана. Түүн дээрээ 25-ыг нэмээд 4-өөр үржүүл. Хариу нь 108 гарав. Санасан тоог олоорой. 5-аас 13 хүртэлх тоог 4 жижиг гурвалжингаас бүтсэн 3 ижил гурвалжны нийлбэр 33 гарахаар байрлуул. Хувилбар 4 3000 төгрөгөөр цагаан идээ авчээ. 2кг өрөм авахдаа кг бүрийг 520 төгрөгөөр үлдсэн төгрөгөөр 2кг аарц авсан бол нэг кг аарц ямар үнэтэй вэ? (3932-3752):(72:12)= (5748-4808):(95:19)= Туухайгүй жинлүүрээр 8 кг элсэн чихэрээс 3 кг элсэн чихрийг яаж хэмжиж авах вэ? 15*X=750-300 X-(1205-907)=304
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2023-11-09 -